Өдөрт халдвар авсан иргэдийн 30-40 хувь нь гэрээр эмчлүүлж байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/эмнэлгүүд/6.jpg

Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнгөрсөн гуравдугаар сарын 12-наас эхлэн хөнгөн болон шинж тэмдэггүйгээр өвчилсөн өвчтөнүүдийг гэрээр эмчилж эхэлсэн. Тэгвэл өдөр тутам бүртгэгдэж буй өвчлөл буюу халдвар авсан иргэдийн 30-40 хувь нь гэрээр эмчлүүлж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээллээ. 

Өндөр настай, архаг суурь өвчтэй, жирэмсэн хүмүүс гэх зэрэг цаашид биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй иргэдийг эмнэлэгт эмчилж байна гэдгийг тэрбээр хэллээ.