Монгол Улс хүний эрхийн хамгаалагчаа ХАМГААЛНА

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/Ц.Мөнхцэцэг.jpg

Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлыг төрийн хуулиар хамгаалсан Азийн анхны орон болсон тухай УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Д.Цогтбаатар нар мэдээллээ. Уг хууль энэ оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм.

Хуульд, "Хүний эрх хамгалагч гэж ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж хүний эрх хамгаалах ажилд оролцож байгаа хүнийг хэлнэ" гэж тодорхойлжээ. Мөн ХЭҮК-ын дэргэд Хүний эрхийг хамгаалагчийг хамгаалах хороог байгуулна. Ингэхдээ ХЭҮК-ын нэг гишүүн нь хүний эрх хамгаалагчийн асуудлыг хариуцах бөгөөд түүнийг сонгон шалгаруулна.