Хэрлэн голд "гацсан" иргэдийг алба хаагчид аварчээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/гол алба хаагчид.jpg

Хэнтий аймгийн Хэрлэн голыг таван иргэн явганаар гатлах үедээ гарч чадахгүй гацсан тухай дуудлага дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 23:55 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Иймд аймгийн Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 14-39 насны таван иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Онцгой байдлын байгууллагаас цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг иргэдэд анхаарууллаа.