Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ХМЗ-ийн удирдах зөвлөлийн даргаас Ч.Номинг чөлөөлжээ
НийгэмUBn teamУнших: 1 мин
00

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Номин хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сонгуульт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж дэмжжээ.
Иймд дараагийн даргыг сонгох хүртэлх хугацаанд УЗ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга У.Тамирыг сонгоод байна. Тэрбээр зөвлөлийг үүсгэн байгуулагдсан цагаас Удирдах зөвлөлийн дэд даргаар ажиллаж байгаа юм.



