Дорнод аймаг ногоон бүс боллоо

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/замын үүд.JPG

   Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин Дорнод аймагт очсон Өмнөговь аймгийн харьяат гурван иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсныг Дорнод аймгийн Онцгой комиссоос өмнө мэдээлсэн юм.

    Тэгвэл ХӨСҮТ рүү илгээсэн тухайн иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогджээ. Иймд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийг ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг нээсэн байна.