С.Зориг агсныг Монгол улсын баатар цолонд нэхэн тодорхойлжээ

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/maro/зориг.jpg

Ардчилсан намын 31 жилийн ойн түүхэн энэ өдөр  АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Санжаасүрэнгийн Зориг агсныг Монгол улсын баатар цолонд нэхэн тодорхойлж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрбээр "С.Зоригийг байсан л нэг улстөрч. Санаандгүй болсон гэмт хэргийн хохирогч гэж залуучууд ойлгож байна. Үгүй юм. Тэр бол өнөөгийн нийгмийн бидэнд авчирсан ардчилсан хувьсгалын удирдагч, ардчилсан үзэл санааны эцэг, баатар байсан юм. 

Монгол улс, Ардчилсан нам С.Зориггүй 8223 өдөр бид улс төрийн зоригоор, урагш ахих урам зоригоор, иргэд маань эвлэлдэн нэгдэх зоригоор, ирээдүйдээ итгэх эр зоригоор бид энэ өдрүүдэд дутсаар ирсэн. 

С.Зориггүй өнгөрөөсөн урам зориг хүсэл тэмүүллээр дараагийн 10, ирээдүйн 100 жил дутаж болохгүй учраас Монгол улсын Баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй гэж үзэж байна. Таны, миний мянга мянган гарын үсэгтэй энэхүү санаачилгыг удахгүй болох С.Зоригийн төрсөн өдөр буюу 4 дүгээр сарын 20-ны өдөр Баатар цолоор нэхэн шалгуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид хандах болно" гэв.