Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор хүн унаж бэртжээ

Нийгэм
С.Хонгорзул
Унших: 1 мин
00
legacy:hereglesen zurag/цагдаа.jpg

    Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд орших Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цонхоор эрэгтэй хүн унасан хэрэг өчигдөр /2021.04.06/ гарчээ. Тодруулбал, 34 настай эрэгтэй Б гэгч нь тус эмнэлгийн хоёрдугаар давхрын коридорын цонхоор унаж өдгөө ГГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.