Чуулган: "10 их наядын цогц төлөвлөгөө"-ний хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ

Улс төр
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/уих чуулган.JPG

Улсын их хурал (УИХ)-ын чуулганы өнөөдөр (2021.04.09)-ийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт эхэлнэ. Энэ өдөр 

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын гурван гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/,

Цаг үеийн шинжтэй асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл сонсох “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ.