С.Одонтуяа: УИХ нөхцөл байдал хүнд байхад хуулийн төсөл хэлэлцээд суумааргүй байна

Улс төр
С.Хонгорзул
Унших: 1 мин
140
legacy:hereglesen zurag/одончимэг.jpg

   УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

  “Долоо хоног бүрийн Баасан гарагт дараагийн долоо хоногт хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцдэг. Гэвч өнөөдөр цар тахлын нөхцөл байдал өдөр, цагаар хүндэрч байна. Нийт 25 мянга гаруй хүн халдвар авч, 56 хүн нас барсан байна.

  Ийм ноцтой байдал үүссэнтэй холбогдуулан горимын санал гаргаж байна. УИХ нөхцөл байдал хүнд байгааг үл мэдрээд ач холбогдол багатай хуулийн төсөл хэлэлцээд суумааргүй байна. Ард түмэн бидний шийдвэрийг хүлээж байна.Тиймээс цар тахлын нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг өнөөдөр 14:00 цагаас сонсмоор байна. Энд Ерөнхий сайд өөрөө, мөн УОК оролцох ёстой. Цар тахлыг барьж чадах уу үгүй юу, хүндрэл нь юунд байна вэ гэдгийг ярилцах хэрэгтэй байна.

  Иргэдийн бухимдал дээд цэгтэй хүрлээ, вакцинжуулалтаар тэргүүлнэ гэсэн, тэр нь хаана байна. Хорих ангиуд дээр хүний эрх зөрчигдөж байна. Хүүхдийн өвчлөл 5,000 гараад явчихлаа. Замын-Үүд дэх авлига хээл хахууль гаарч байна. Ийм байхад УИХ юу ч болоогүй юм шиг сууж болохгүй” гэв.

  С.Одонтуяа гишүүний энэхүү саналд УИХ-ийн дарга Г.Занданшатар “Цаг үеийн асуудлыг маргааш буюу Баасан гарагийн 14:00 цагийн хуралдаанаар хэлэлцэе” гэлээ.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Та Эрдэнэээ даргын хормойноос зүүгкэж гарч ирсэн, ирсэн хойноо зүүгдсээр байгаад дүүргийн дарга хүртэл болсон. Одоо харин түүний эсрэг байгаа нь хүн чанар, жудаг гэгчээ нээсэн хогийн авгай гэдгээ ёстой нэг харууллаа даа. Монголын ард түмэн та нар хүн өнөө цагт ийм болсныг энэ хөгшин авюгайгаас хар. Та одоо тэтгэвэртээ гар.

  • Z
    zocin

    УИХ-ын гишүүд хуулиа л сайн хэлэлцэх хэрэгтэй. ЗГ. УОК-ын ажилд бүү хутгалд. Өгөх санал байгаа бол ямар нэгэн боломж байгаа биздээ. Вакцинжуулалт эрчимтэй хийж, иргэд идэвхитэй оролцож байна. Бүх юмыг битгий муугаар сүүдэрлэж бай.

  • Z
    zohin

    ene odoo yu be bayungol duurgiig ungurcun 4 jil camarcan daa gemgui tsarailchaad Erdeneteigee hamt zailaa

  • Z
    zochin

    iim balai huniig songodog ni emgenel yum daa.

  • З
    Зочин

    Гүй энэ чинь та нарын үндсэн ажил шүү дээ. Хууль батлах. Яасан? Төсөв захиран зарцуулж мөнгө цавчмаар байна уу? Мөнгийг чинь хүртэл хуулиар л зарцуулж байгаа. Төсвийн хуулийг чи батлалцдаг биз дээ? Жаахан бодьтой юм ярь. Тэрний оронд засгийн газраас өнгөрсөн жилийн төсөв хэтрэлт хэрхэн 4,5 трилион давсныг тайлагнах талаар шаардлага тавь. Энэ бол та нарын, цөөнхийн хийх гол ажил. Хяналтаа тавь. Танай намд ч асуудал мундахгүй байна. Цаг үе хүнд хэцүү байхад намынхаа даргыг тодруулж чадахгүй алаан болж байдаг. Ард иргэдийн төлөөлөл нь тэнд шоудаж алийгаа алдаж яваад осол гаргаж байдаг. Өөрсдийгөө хичээ. Юм үзээгүй өлөн гаруудын л дүр төрх та нараас нэвт харагдаж байна.

  • З
    зочин

    Энэ юу ч гэхээсээ сийхгүй толгой доо Гэр хороололд нохойгоо идэж бна гэж залж байсан авгай шүүдээ

  • Х
    Хун

    Энэ хүн ажил хэрэгч царайлаад суудаг атлаа ард түмэндээ хэрэгтэй олигтой дуугардаггүй. Өөрийгөө л болгож байвал бусдыг яаж чдоош нь чихэж чаддаг хүн.

  • З
    зочин

    хамгийн зөв санааг энэ гишүүн гаргаж байгаа гэж боддог. одоо хууль, ерөнхийлөгчийн сонгууль ярьж суудаг цаг мөн үү. тахалд нэрвэгдэлтээрээ дэлхийд тэргүүлж байгаа энэ байдлыг яаж даван туулахаа ярьж болохүй юу

  • Z
    Zochin

    Odontya harin zuv sanal hellee.horio tseeree .vakzinaa yah tyhai.todorhoi yarmaar bna erunhii said.yok tag chig bsaar ydlaa.tarhalt nemseer.

  • З
    Зочин

    Чи ямар эмч биш хийдэг ажлаа л хий, чадахгүй бол УИХ-аас зайл.

  • Ө
    ӨВ

    Одон туяаг овоо юмуу гэсэн чинь нөгөө овоолсон баас юмаа

  • З
    зочин

    Үндсэн ажлаа хийж хуулиа хэлэлцэж батлах нь ИХын гишүүдийн хүнд цагт эх орныхоо төлөө хийж чадах ажил нь байх

  • З
    зочин

    7 сарын 1 ийг Уянга өөрөө хүсээд уриалаад байнаа

  • Б
    Баянгол дүүргийн хэсэг иргэд

    Одоо нэг ухаарч дээ. Хэдэн чингэлэг моодны хувцасны оронд тэр мөнгөөрөө Баянгол дүүргийн иргэдийг ванкцинжуулсан мөн их буян болох байлаа даа.