Х.Нямбаатар: АН-ын бүлгийн гишүүд хууль биелүүлж, өлсгөлөнгөө зогсоо

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Амараа зураг/АН бүлэг суулт/dsf copy.jpg

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд суултаа үргэлжлүүлж байгаа талаар бид мэдээлсэн.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гарч ирж, тэдэнтэй уулзлаа. Тэрбээр “Цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүндэтгэх ёстой. Жил таван сар гэртээ хагас дутуу хонож ажиллаж байгаа хүмүсийг зодож цохисон. Хууль хэрэгжүүлээч гэдэг л шаардлага тавьж байгаа.

Цагдаагийн алба хаагчдад нэг тодорхой зүйлийг хэлж байгаа. Хуулинд заасны дагуу хууль ёсны шаардлагаа тавих ёстой. Иргэн, УИХ-ын гишүүн ч бай хэн ч биелүүлэх ёстой. Хууль биелүүлэхгүй бол хуульд заасан дараагийн арга хэмжээ авна гэсэн цагаан цаасан дээр хараар бичсэн хууль байна. Би АН-ын бүлгийн гишүүдэд хоёр л зүйл хэлсэн. Нэгдүгээрт энэ өлсгөлөнгөө зогсоо. Хоёрдугаарт эрүүл мэндийн үзлэгт ор л гэсэн” гэв.