ЭМЯ: 9045 хүнээс шинжилгээ авахад 1024 хүнээс халдвар илэрлээ

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/06.03.jpg

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 9045 хүнээс шинжилгээ авахад 1024 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 61396 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 883 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 140 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4854 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-2558

Хүндэвтэр-1714

Хүнд-461

Маш хүнд- 121 хүн байна.

Энэ хугацаанд 535 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 51983 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 288 болсон байна.