ЭМЯ: 2395 тохиолдол батлагдсаны 561 нь хүүхдүүд байна

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 13,000 орчим хүнээс шинжилгээ авахад 2395 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 83,128 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1750 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 644 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 0-4 насны 105, 5-9 насны 196, 10-14 насны 177, 15-17 насны 83 бүртгэгджээ. Эмчлүүлж буй нийт 9643 иргэн байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
Хөнгөн-5966
Хүндэвтэр-2640
Хүнд-858
Маш хүнд- 179 хүн байна.
Энэ хугацаанд 827 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 58649 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 389 болсон байна.



