Эмнэлзүйн зөвлөгөө өгч ажиллаж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/ч/ччч/аа/5,31/6,2/IMG-379ed1e6ec29f7b5ba79fbb328e8abfa-V-1024x682-1-70f9mcqsnq7uwujwcgbpvth6j74i5fz5wmy48gb7rr4.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх “Нэгдсэн лавлах 119 төв”-ийн хоёрдугаар шугамыг ажиллуулж эхэллээ. Эмнэлзүйн зөвлөгөө өгөх шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын эмч ажилчид 2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж эмчилгээний зөвлөгөө өгч ажиллаж байна. Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээний төвтэй шууд холбох юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.