ЭМЯ:2642 тохиолдол батлагдаж, 11 хүн нас барлаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/06.17.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 11,540 орчим хүнээс шинжилгээ авахад 2642 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 85,770 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1733 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 908 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 10248 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-6338

Хүндэвтэр-2830

Хүнд-891

Маш хүнд- 189 хүн байна.

Энэ хугацаанд 571 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 59220 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 400 болсон байна.