Л.Баттөр: 12-15 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж байж намар сургууль, цэцэрдэгийн үйл ажиллагаа нээгдэх боломж бүрдэнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/6 сар/6,17/4b30c2d4288934079273417445617797.jpg

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн дараа ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр вакцинжуулалттай холбоотой мэдээлэл өгөв. Тэрбээр "Сүргийн дархлаа тогтоохын тулд вакцинд хамрагдах ёстой бүх насны иргэд вакциндаа хамрагдсан байх шаардлагатай. Одоо жирэмсэн болон 16-17 насныхны сайн дурын үндсэн дээрх вакцинжуулалтыг эхлүүлсэн байгаа. Харин хүн амын 35 хувийг эзэлдэг 0-17 насны хүүхдүүдийг яах аргагүй вакцины асуудлыг сайн судалж байж, дархлаажуулах хэрэгтэй. Одоогоор Pfizer вакцины үйлдвэрлэгчээс 12-15 насны хүүхдэд хийх зөвшөөрөл ирсэн байна. Хэдийгээр АНУ болон бусад улсад хүүхдүүдийг вакцинжуулах ажил эхэлсэн байгаа ч үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг бид заавал авах ёстой.

Үүний дагуу удахгүй 12-15 насны хүүхдүүдийг ч Pfizer вакцинд хамруулах боломжтой. Ингэж байж намар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа нээгдэх боломж бүрдэнэ” гэв.