С.Энхболд: Халдвар авсан хүн бүрт 60 ширхэг "Арбидол" эмийг үнэгүй хүргүүлж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
70
legacy:Vaktsin/tyhdkl;.jpg

Халдвар авсан иргэдэд Эрүүл мэндийн даатгалын газраас 70 мянган төгрөгийн тусламж үзүүлж байгаа талаар албаны хүмүүс мэдээлж байна. Гэвч иргэд Эрүүл мэндийн даатгал, Эрүүл мэндийн яамнаас үнэгүй эм тан өгсөн тохиолдол байхгүйг мэдээлж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдоос тодруулахад, тэрбээр "Шат шатандаа хүрч ажиллахыг хичээж байна. Эмийн нөөц хангалтыг бүх бололцоогоор түгээж байна. Батлагдсан хүн болгонд 60 ширхэг эм хүргүүлж байна. Мэдээж зарим нэг хүнд очоогүй тохиолдол гарч байна. 70 мянга гэдэг бол нэг хүний эмчилгээнд зарцуулах мөнгийг даатгалын сангаас санхүүжүүлсэн асуудал байгаа юм. Түүнээс биш 70 мянган төгрөгийн багц биш шүү" гэлээ.

Сануулахад, 40 ширхэгтэй Арбидол 40-42 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан "ОХУ-д үйлдвэрлэсэн Арбидол эмийн үнийн дээд хязгаарыг 36000 төгрөг болгон тогтоосон" гэж өчигдөр мэдээлээд байгаа юм.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Ээ чааваас даа энэ Цэцэгсайхан гэдэг эргүү малаасаа салаачээ бүхэл бүтэн тусгаар улсын ЭМЯ ны эмний үнийг тогтоодог хянадаг хэлтсийг толгойлж байж хэдхэн муусайн аптекчингуудын өмнө ингэж сөхрөх гэж энэ улсад хууль дүрэм байдаг юм уу? хэрвээ тэгж их энэ эмнээс болоод хямраад байгаа юм бол эм зарах тусгай зөвшөөрлөө цуцлуулаад нарантуулын лангуучин эсвэл гудамжинд хокеичин болооч лаларуудаа.Зуданд үхсэн малын сэгийг зулгаасаар байгаад золбин ноход таргалдаг шүү дээ үүнээс ямар ялгаа байна энэ эм зардаг гарууд эсвэл чадахгүй бол хамаг эмээ доодох руугаа чих түй хүмүүсийн өвчин зовлонгоор ашиг олсон та нар зовж үхээсэй түй түй далд ор короно шаа сданууд

  • B
    bayaraa5 жил өмнө

    4 hun uvdsun 10 sh ugsun shuu

  • М
    Мэндбаяр5 жил өмнө

    Худлаа ярьж ханддаггүй яацан малнууд вэ

  • Э
    Эрдэнээ5 жил өмнө

    Пөөх ОХУ-д үйлдвэрлэсэн бол үнийн хязгаарлалтад орно. Бусад улсад үйлдвэрлэгдсэн бол үнийн орохгүй гэж ойлголоо. Бид хэнийг дагаад дордоод байнаа?

  • З
    Зочин5 жил өмнө

    За ёстой худлаа шүү Ингэж яах гэж худлаа ярьж байдаг байна даа. Эсвэл мөнгө идэх арга нь юм уу

  • Z
    zochin5 жил өмнө

    chudlaa yriaadal bai, chaldvar ,uchel diildeschgui !!!

  • Э
    Энхзаяа5 жил өмнө

    Эмээ үнэгүй авая