ЭМЯ: 2635 хүнээс халдвар илэрч, 35-85 насны 14 хүн нас баржээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чи/1.jpg

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 12865 хүнд шинжилгээ хийхэд 2635 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 91151 болж байна. 1877 нь Улаанбаатарт, 758 нь орон нутагт бүртгэгджээ.

35-85 насны 14 хүн нас баржээ. Нийт нас барсан хүний тоо 425 боллоо.

Сүүлийн 24 цагт 747 хүн эмнэлгээс гарсан байна. Нийт эдгэрсэн хүний тоо 62472 болж байна.

Нийт 11435 хүн эмчлүүлж байна. Үүнээс,

хөнгөн 7211

хүндэвтэр 2917

хүнд 1090

маш хүнд 217 хүн байна" гэлээ.