БШУ-ны сайд: Ирэх есдүгээр сарын 1-нд танхимын хичээл эхлэх ёстой ч тэр үеийн нөхцөл байдлыг хэлж мэдэхгүй

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
60
legacy:Enh-Amgalan said/энхамгалан.jpg

Эрүүл мэндийн ээлжит мэдээллийн цагт Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан оролцож мэдээлэл өглөө. Энэ үеэр тэрбээр танхимын сургалт ирэх есдүгээр сарын 1-нээс орно гэж мэдээлэв. Тэрбээр "Есдүгээр сарын 1-нд танхимын сургалт эхэлнэ. Учир нь хуультай. Бид хуулийнхаа дагуу явна. ЭЕШ-д өгч буй 40420 хүүхдээс 13636 нь 19 настай хүүхэд гэхээр 100 хувь вакцинд хамрагдсан. 25082 хүүхэд нь 18 настай. 100 хувь вакцинд хамрагдсан. 17 настай 1675-хан хүүхэд байна. 15-16 насны 27 шалгуулагч байна.

Энэ жилийн ковидын үед хичээлээ эрт тараасан. Анги дэвших, улсын шалгалтыг цуцалсан. Тэгэхээр есдүгээр сарын 1-нд хуулиараа хичээл эхэлнэ. Гэхдээ есдүгээр сарын 1-нд улсын хэмжээнд халдварын нөхцөл байдал ямар байхыг хэлэхэд хэцүү. Хүүхдүүд хоёр жил завсардаад байна. Энэ бол маш том хохирол. Гэхдээ дэлхийн улс орнууд нөхцөл байдал маш хэцүү байгаа ч сургуулиа хаасан тохиолдол тун цөөн. Манайх арай хатуу арга хэмжээ авчихжээ гэж харамсч байна. Судалгаагаар сурагчид авах ёстой мэдлэгийнхээ 60-70 хувийг заавал танхимаар сууж авдаг. Гэтэл манайх яг одоо эсрэгээрээ болчихоод байна" гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • С
    Сүр5 жил өмнө

    Энх-Амаглан сайдаа та 9-р сар өвчний байдал ямар байхыг мэдэхгүй байна уу? Тэгвэл ерөнхий сайд Оюун-Эрдэнэ мэднээ түүнээс асуучих өө ккк Мундаг эр 6 сарын 1-аас хилээ нээнэ,коюидгүй зун болно гээд л тэнгэр өөд нэг сайн харчихаад халмаг үсээ нэг сайхан хойш илчихэнгүүтээ урсгаад өгнөө. асуу асуу ккк

  • З
    Зочин5 жил өмнө

    Тэгээд танхимаар хичээл оруулах нөхцөлөө хангах талаао ажиллаач. Яахыг тэр өдрийн тэншгэр мэднэ гэсэн юм яриад сууж байдаг шинжлэх ухааны сайд байж болох уу? 12-15 насныхандаа Файзер тарьчих, тэшвэл халдвар тарахмагадлал ихээр буурна. Тэгж байтал оны сүүлээр 6-12 насныханд вакцин тарих асуудал нэш тийнээ болно. Аль эсхүл нөгөө сэтгэцийн өвчтэй нөхөрт нэг зодуулаад айчихсан уу? вакцинбүр ярихаа больчихож дээ хөөрхий. Нөгөө еөрөнхий сайд нь ч бас байдаггүй. Ингээд юу ч хийхгүй аншайж суусаар байтал чинь халдвар бүр замбараагааалдлаа.

  • Z
    zochin5 жил өмнө

    Hol horiogoo hiij darj avahgui bol diildehgui ee

  • З
    Зочин5 жил өмнө

    Энэ ямар ядаргаатай нөхөр вэ? Хичээл хийнэ, хийхгүй ч гэх шиг, шалгалт өгүүлнэ өгүүлэхгүй ч гэх шиг дэмий байлгүй юм ярьж иргэдийн толгой битгий эргүүлээд бай чи. Халдварын нөхцөл байдал, Цаг үеийн байдлаас л болно. Урьдчилж битгий мэдэмхийрэн бай.

  • Z
    zochin5 жил өмнө

    bugd hudlaa yarigch, uvchin dalimduulj mungu ologch nar yana daa

  • З
    зочин5 жил өмнө

    бас нэг удлаа яригч