УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багаас хөл хорио тогтоох санал гаргажээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
240
legacy:post/чимэг/ч/ччч/аа/5,31/6,2/Capture.JPG

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагт УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багийн гишүүн О.Батбаяр оролцлоо. Тэрбээр "Эрдэмтдийн багийн зөвлөлөөс халдварын тохиолдлыг зургаадугаар сарын 15-наас буурна гэж тооцоолсон ч нэмэгдлээ. Үүнд маш олон зүйл нөлөөлсөн. Иргэдийн хөл хөдөлгөөн маш их нэмэгдсэн. 16.000 гаруй иргэн шагнал авлаа. Энэ 16.000 гаруй иргэн шагналынхаа найр наадмыг хийсэн. Энэ бүх зүйл нөлөөллөө. Мөн Монголд байгаа вирус мутацид орсон байж болзошгүй гээд олон нөхцөл байдал нөлөөлсөн. Иргэд вакциндаа итгэх хэрэгтэй.

УОК-ын Эрдэмтдийн баг бүх заавар, зөвлөмжөө хараат бусаар гаргаж, УОК-т хүргүүлдэг. Өнөөдрийн байдлаар Эрдэмтдийн багаас УОК-т хүргэж байгаа дүгнэлт бол "Вакцинжуулалтын явц, судалгаануудаа хараад хөл хориог тогтоох зайлшгүй шаардлага байгаа"-г хэлж байна. Тохиолдлын тоо 3000-3500 руу хүрэх магадлал өндөр байна. Нэг сарын дотор шинээр өвчлөх хүмүүсийн тоо 100-120 мянгад хүрэх эрсдэлтэй байна.

Хөл хорио тогтоох шаардлага үүссэн. Нэгт, халдварын тоогоо харах ёстой. Өвчлөлэ өндөр байна.

Хоёрдугаарт, орны ачаалал хамгийн өндөр түвшинд хүрчихлээ.

Гуравдугаарт, лабораторийн ачаалал нэмэгдчихлээ.

Дөрөвдүгээрт, нас баралт маш их байна. Зөвхөн долдугаар сард өвдөх тохиолдлын тоо 100-120 мянга давах тооцоолол байна. Үүнийгээ дагаад эрсдэлт бүлгийнхэн маш их эрсдэлд орно. Тиймээс зайлшгүй арга хэмжээ авах шаардлага байна" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:240

СЭТГЭГДЭЛ (24)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хатуу хөл хорио тавих хэрэгтэй болжээ улсаас халамж авчихаад голын эргээр зугаалж архи ууцгаа ч хог тарих нь хэтэр ч байна тийм учир хөл хорио тавих нь чухал байна

  • А
    Алтан

    Энэ сарын 25-наас 7 - р сарын 15 ныг дуустал маш хатуу хөл хорио тавих маш чухал тэгээд өвчнийг маш яаралтай хумиж базаж авах хэрэгтэй байна тэхгүй бол цөөхөн хүн ард дуусах нь байна наадмын хэд хоногоо оруулаад

  • Б
    Батаа

    Сонгууль их гай тарьлаа

  • З
    зочин

    энэ өвчин яг хэд хоног эмчилээд эдгээд байгаан тэр хугацаанд нь хатуу хол хорио тогтоогоод тархалтаа бариад өвчилсөн хүмүүсээ сайн эмчлээд эдгээгээд авч болдоггүй юм уу. 10 хоног эмчлээд эдгээд байгаа сураг байсан 14 хоног хатуу хөл хорио тавиад өвчнөө л хумиж авмаар юм даа цахил хурал цуглаанаа ч хийж чадахгүй байж юун наадам зугаа цэнгэл.

  • М
    Монгол

    Сонгуулиа хойшлуулах санал эрдэмдэтийн багаас гаргахгүй яасийн. Сонгуулиас болж бүсээ чангалж олон сар хоригдсоний хэрэггүй болчихлоо. Сонгуулиас болсон дэгдэлтээс болж олон ахмадууд иргэд амиа алдлаа.

  • З
    Зочин

    Монголд улс төржиж намчирхадаг эрдэмтэн мэргэдын үг үнгүй болсон манай эрдэмтэд дарга нарын буоуу шийдвэрийг дамжуулж хүн хуурах ажилтай болсон

  • А
    АРДЧИЛАЛЫН АНХНЫ ТЭМЦЭГЧ

    цар тахлыг сонгуулийн сурталчилгаа хяналтаас гаргасан шүү. Сонгууль явуулахыг зөвшөөрч дүнг баталгаажуулсан Сонгуулийн Ерөнхий Хороог Бүрэн бүрэлдүүнээр нь огцруулахыг шаардаж байна. Цаг үеийнхээ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүйн бурууг хүлээлгэх хэрэгтэй

  • З
    зочин

    ДУЛААНЫ УЛИРАЛ ИРЖ ГОЛЫН ЭРГЭЭР ЗУГААЛАН БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЖ ЦАР ТАХЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ АЮУЛ НҮҮРЛЭЖ БАЙГАА ТУЛ УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС БОЛОН САЛБАР КОМИССУУД НЬ ТУУЛ ХЭРЛЭН ОРХОН СЭЛЭНГЭ ГЭЭД ГОЛЫН ЭРГҮҮД ДЭЭР ХЯНАЛТАА ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШҮҮ. ЯЛАНГУЯА |Б||А|Г||А||НУ||У||||||Р|Ы||Н||| Х|||Э|||||Р|||Л||Э|Н|| Г|О|ЛЫ||Н|| ||ЭР||Г||Э|ЭР| |Б|А|||Й|Р||ЛА||Х|| |А||М||Р|А||Л||Т|Ы||Н|| Г|А||З||||||Р||У|У|||||||||||||||||Д| Д|Э|ЭР||| О||Н|||||||||||||||||||||||||Ц|||||||||||||||||Г|||ОЙ| |||||Х|||Я|Н||А||||Л|||Т |Х|||Э||Р|Э|Г||Т||Э||Й БАЙНА ШҮ|||Ү

  • I
    Irgen

    Yaratlai hurdan arga hemjeegee avaachee

  • ?
    ?!

    Шагнал авсан хүмүүсийг л ярьцгаах юм. Сонгуулийн сурталчилгаанд бөөгнөрсөн хүмүүсийг яагаад тооцдоггүй юм бэ

  • Э
    Энх

    Хүрэлсүхийн цуглуулсан хүмүүс буруугүй юу...

    • �
      👎

      👎

  • O
    O

    Batbayar eruusuu erdemten bish, Ene hun UOK-d zuvluj bgaam bol yamar haramsaltaim...

  • Э
    Эрдэмтэн

    Ганц шагнал бишшдээ. Хөдөө орон нутагт тарсан нь шагналтай хамаагүй. Харин сонгуулийн сурталчилгаа ялангуяа эрх баригч намын сурталчилгаа гэж олон хүн цуглуулсан нь халдварыг нэмэгдүүлсэн гээд үнэнийг хэлээч. Ийм эрдэмтдийн баг хэрэгггүй улс төржсөн хэдэн уяаны амьтас бнашдэ.

  • Z
    Zessukh

    Одоо наад эрдэмтэдээ хаяаа. Ямарч үр дүнгүй. Одоо хөл хориод юу өөрчлөгдөхийн хаа сайгүй байхад. Одоо тэгж хүний эрхэнд халдахгүйшүү хоолны савнуудаа.

  • И
    Иргэн

    За за манай эрдэмтэд шүдэнз зураад гал тавьсан хүүхнийг бурханаас бөөлждөг охиныг ид шидтэн гэж баталдаг шүүдээ та нарын тооцоо нэг иймэрхүү

  • Б
    Баясаа

    Хоолгы савнууд

  • Z
    Zochin

    Teg zogsolt hiisen ni zuv shuu. Udurt 10 gariu hun nas barna gedeg bol aimshig shuu.

  • S
    suragan

    0 zogsolt hii

  • И
    иргэн

    өвчлөл асар их боллоо.ковид хүрсэн ханиад хүрсэнээ мэдэхгүй хүмүүс маш их бн.яаралтай хөл хорьж өвчнөө зогсоо тэгэхгүй бол цөөхөн ард түмэн сүйрлээ

  • G
    GG

    ta nar shg erdemted gj yu bdii

  • Г
    г

    бас л доль хамсан нөхөр юм ХҮҮК ийн сонгуульдсан тухай хэлэхээс айж байна. ийм л нөхөд ажил бүтээх үү БӨГС ДОЛООГЧ

  • N
    Ncvjvyxjffxkcg

    Эрдэмтдийн үг бол яг одооны. Нийгэмд бол зүгээр нохой хуцсан чинээ шүү дээ. Эрх мэдэлтэй улсуудын жүжиглэлт хамгийн хүчтэй байна. Одоо

  • З
    Зочин

    Сонгуулийн сурталчилгаа санал хураалт гэж нилээд бужигнаа биздээ эрдэмтэд юм бол байгааг нь байгаагаар нь хэлж байгаач шинжлэх ухаан дол гоноод эхлэхээр бүх зүйл баримжаагүй болдог ёстой