Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЭМЯ: 2400 шинэ тохиолдол илэрч, 51-93 насны 11 хүн нас баржээ
00

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Сүүлийн 24 цагийн дотор 2400 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 93557 болж байна. 1557 нь Улаанбаатарт, 843 нь орон нутагт бүртгэгджээ.
51-93 насны 11 хүн нас баржээ. Нийт нас барсан хүний тоо 436 боллоо.
Сүүлийн 24 цагт 503 хүн эмнэлгээс гарсан байна.
Нийт 11668 хүн эмчлүүлж байна. Үүнээс,
хөнгөн 7428
хүндэвтэр 2896
хүнд 1125
маш хүнд 219 хүн байна" гэлээ.



