СУРВАЛЖИЛГА: Вакцинд хамрагдаж буй хүүхдүүд эцэг, эхтэйгээ хамт дугаарлах нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Нийгэм
UBn team
Унших: 3 мин 6 сек
90
legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7055.JPG

Энэ сарын 16-наас эхлэн 16-17 насны хүүхдүүдийг асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр "Файзер" вакцинд хамруулж буй. Өчигдрийн байдлаар /2021.06.22/ 10294 хүүхэд вакцины эхний тундаа хамрагджээ. Эрүүл мэндийн байгууллагаас хүүхдүүдийг вакцинд хамруулахдаа заавал эцэг эх, асран хамгаалагчийн хамтаар дархлаажуулалтын цэгт ирэх шаардлага тавьж байгаа юм. Гэвч яг дархлаажуулалтын цэг дээр эцэг эхчүүдийн үүрэг тийм ч их байхгүй байхад чирэгдэл учруулж байна гэх гомдлыг эцэг эхчүүд гаргаж байна.

Тиймээс бид дархлаажуулалтын нөхцөл байдлыг сурвалжилахаар Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийг зорилоо. Очоод хэдхэн минут ажиглалт хийхэд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хамт очиж дугаарлах нь дархлаажуулалтын цэгт бөөгнөрөл үүсгэх, нэг үзгийг дамжуулж хэрэглэх, эцэг эхчүүд зөвшөөрлийн хуудсыг уншиж танилцалгүйгээр гарын үсэг зурах гэх мэт зүйлсүүд их байлаа.

Ингээд дархлаажуулалтын цэгт дугаарлан зогсож буй эцэг эхчүүдийн байр суурийг сонслоо.

“Эцэг эхийн шаардлага байхгүй, хүүхдүүд өөрсдөө ороод л вакцинаа хийлгэчихэж байна”

legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7051.JPG

Иргэн Н.Батбаяр: Яг үнэндээ дархлаажуулалтын цэгт эцэг эхчүүдийн хэрэг алга. Угаасаа дархлаажуулалт хийлгэхийг зөвшөөрсөн өргөдөл бичүүлж байгаа. Тэр нь байсаар байхад заавал ингэж бөөгнөрүүлэх шаардлагагүй л баймаар юм. Зохион байгуулалт тааруу байгааг та бүхэн харж байгаа биз дээ. Дархлаажуулалтын цэг дээр бөөн бөөгнөрөл үүсчихээд байна. Хүүхдээ вакциныг нь хийлгэхээр хамт ирсэн ч эцэг эхийн шаардлага байхгүй хүүхдүүд нь өөрсдөө ороод вакцинаа хийлгээд гараад ирж байна.

“Эмч нарын зохион байгуулалт муу байна, бүхнийг төр засагтай холбоод байж болохгүй”

legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7053.JPG

Иргэн н.Лхамтуяа: Өмнө нь 97 дугаар сургууль дээр “Файзер” вакциныг хийж байсан. Тэгээд өнөөдөр хүүхдийнхээ вакциныг хийлгэх гээд иртэл 97 дугаар сургууль дээр биш 33 дугаар сургууль болж солигдсон байна. Энэ мэт мэдээллээ жаахан эртхэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиалаар сайн түгээх хэрэгтэй шүү дээ. Хаана вакцин хийж байгаа нь тодорхой бус, цайны цагаас өмнө ердөө 60 тун хийх ёстой байснаа бидэнд мэдэгдээгүй. Тэрийг нь мэдэлгүй хүмүүс олноороо хүлээгээд зогсож байна. Энэ бол зохион байгуулалтын асуудал. Үүнийг энд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудтай холбоотой гэж үзэж байна. Бас бүх зүйлийг төр засагтай холбоод байж болохгүй. Анхны тунгаа хийлгэх гэж байгаа 17 настай хүүхдүүд энд ирсэн байхад ингэж бөөгнөрүүлээд эрсдэлд оруулж байна.

Дархлаажуулалтад хамрагдаж буй хүүхдүүд вакцины дараа гарах эрсдэл, хүндрэлээс айхгүй байгаа, иргэнийхээ үүргийг биелүүлж вакциндаа хамрагдаж байгаагаа хэлж байлаа. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдэд мөн Засгийн газраас урамшууллын 50 мянган төгрөгийг олгож байгаа юм.

“Вакцины дараах хүндрэлээс айхгүй байна, 50 мянган төгрөгөө дархлаагаа дэмжихэд зарцуулна”

legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7083.JPG

н.Tэмүүлэн: Засгийн газраас өгсөн 50 мянган төгрөгөө өөртөө хэрэгтэй биеийн дархлаагаа дэмжихдээ зарцуулна. Вакцины дараа гарч болох хүндрэл эрсдэлд санаа зовохгүй байгаа. Анхааруулга зөвлөмжийг нь сайн дагавал айх юм байхгүй байна.

“Вакцинаа сайн судалсан болохоор дараа нь үүсэх хүндрэлээс айхгүй байна”

legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7087.JPG

н.Есүй:Засгийн газраас өгсөн 50 мянган төгрөгийг өөртөө болон ар гэртээ зарцуулвал зүгээр юм шиг санагдсан. Вакцинаа сайн судлаад хийлгэж байгаа болохоор дараа нь үүсэх эрсдэл, хүндрэлээс айхгүй байна. Анхааруулгыг нь зөрчөөд байвал сөрөг үр дүн гарна гэж бодож байна. Эцэг эхчүүд маань ихэнх нь вакцин хийлгэчихсэн болохоор тийм ч их эрсдэл үүсэхгүй байх гэж бодож байна. Эцэг эхийнхээ хяналтан доор хийлгэсэн нь зөв юм шиг санагдаж байгаа" гэлээ.

legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7070.JPG

Харин дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмчийн зүгээс “16-17 насны хүүхдүүд өөрсдийн эрүүл мэндийн төлөө вакцинд хамрагдах нь эрс нэмэгдэж байна. “Файзер” вакциныг хийж эхэлснээс хойш хамрагдаж буй хүмүүсийн дийлэнх нь хоёрдугаар тунгийн хүмүүс, 16-17 насны хүүхдүүд байна. Хүүхдүүд заавал эцэг, эхтэйгээ ирж вакцинд хамрагдах ёстой. Учир нь асран хамгаалагч нь гарын үсэг зурж байж тухайн хүүхэд вакцин хийлгэнэ. Ажиглалтын өрөөнд давтан тунтай хүмүүсийг 15 минут, эхний тунгаа хийлгэж буй хүүхдүүдийг заавал 20- 30 минут ажиглаж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Э.Мягмарнаран

legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7056.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7068.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7058.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7064.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7065.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7061.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7069.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7077.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7079.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7081-1.JPG legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7082.JPG
Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • 2
    222021/06/27

    Ээж аав дээр туршсан үр дүнг хар даа, битгий хийгээс бусад орныг хараач

  • З
    Зочин2021/06/24

    ДЭМБ--хүүхдэд вакцин хийж болохгүй гээд зарласан шүү дээ.

  • З
    ЗОЧИН2021/06/23

    МАЛЫГ ТУУДАГ ХҮМҮҮСИЙГ ЗОХИОН БАЙГУУЛДАГ. МАНАЙ иргэд ухамсраараа дэг журам сахина гэж байхгүй. Бурхан шүтэндээ мөргөхдөө хүртэл бие биенээсээ өрсөн дайрдаг улс.

  • И
    Иргэн2021/06/23

    Тэд насанд хүрээгүй учир том хүний хяналтанд түшиглэж явах нь зөв

  • O
    Oyun2021/06/23

    та нарыг зайгай бариад маска зүүгээд зогсоохын тулд төр засаг бороохойтой цагдаа байлгах уу дандаа даварнаа мал царайлаад өөрөө өөрсөддөө тараагаад байгаа штээ бас мутаци гэчихжээ, мутациас илүү амиа бодсон арчаагүй заваан зан өвчний тархалтыг ихэсгэж бна, PCR/+/ гарчихаад байхад гэртээ өөрийгөө 10 хоног тусгаарлах ёстой хүн гадуур тэнээд халдвараа тараагаад байгаа юм чин тохиолдлын тоо яаж ч 2000с буухав дээ

  • З
    з2021/06/23

    Ингэж бөөгнөрч зогссоны буруутан эдгээр оркууд биш төр засаг гэх байх даа

  • З
    з2021/06/23

    цагдаа зогсоод бороохойдвол таарна зайгаа бариад зогсож чадахгүй мал шиг эцэг эхүүд.

  • З
    Зочин2021/06/23

    Дархлаажуулах цэг биш халдвар тараах цэг болгосоор ирсэн одоо хүүхдүүдийг халдварлуулах ажил эхэлжээ.

    • Т
      таня2021/06/23

      чи хүүхдэдээ тариулахгүй л байхгүй юу даа. хоорондын зай барихыг нь хажууд нь байж зохицуулах уу. өөрийнхөө толгой дээрх тэмээнүүдээ эхлээд хар