"УОК-оос хөл хорио тогтоох санал Засгийн газарт хүргүүлээгүй"

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:Zasgiin gazar medeelel/SHB_5076.jpg

Ирэх долдугаар сарын 1-нээс хатуу хөл хорио тогтоох мэдээлэл иргэдийн дунд гараад буй. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг тодруулахад Ерөнхий сайд хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Хатуу хөл хорионы асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. Засгийн газрын хуралдаанд УоК-оос хатуу хөл хорио тогтоох ямар нэгэн санал ирээгүй. Тиймээс уг асуудлыг хэлэлцээгүй" гэсэн мэдээллийг өглөө.

Сануулахад, УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн багаас "Хатуу хөл хорио тогтоох зайлшгүй шаардлага үүссэн" гэж мэдээлээд байгаа билээ.