ЗГ: Ирэх долоо хоногоос 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/6 сар/6,17/6-22/IMG_7074.JPG

ЭМЯ-наас Засгийн газрын хуралдаанд ирэх долоо хоногт 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газар хүүхдүүдийг дархлаажуулах асуудалд нухацтай хандаж байгаа. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ файзер вакцинаа дархлаажуулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаануудыг хийж, үйлдвэрлэгч компаниас зөвлөмж авсан. Зөвлөмжид 12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтойг тусгасан байгаа.

Мөн Даваа гарагт ДЭМБ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт тавьж, зөвшөөрлийг аваад байна. Албан ёсны зөвлөмж нь энэ долоо хоногт ирнэ. Иймд ирэх долоо хоногийн даваа гарагаас эхлэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулна" гэлээ.