ЦЕГ: УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэрэгт авагдсан материалууд задарсан тул албаны шалгалт хийгдэж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 4 сек
190
legacy:post/6 сар/6,17/202140709_523593012172432_6811593093912688845_n.jpg

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг эхнэрээ зодсон байж болзошгүй асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Тодруулбал, энэ сарын 16-ний үүрийн 04.00 цагт Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст иргэн Б нөхөртөө зодууллаа гэх дуудлага өгсөн байдаг. Дуудлагын дагуу шалгахад УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нь эхнэр Б-гээ зодсон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг шалгаж байгаа цагдаа нарыг мэдээлэл задруулсан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Албаны шалгалт хийгдэж байгаа. Гэхдээ хэн нэгэн өргөдөл гомдол гаргаснаар шалгаагүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан материал олон нийтийн цахим сүлжээ, сайтуудаар гарсан. Нууцлал аюулгүй байдал хаана алдагдав гэдэгт албаны шалгалт хийгдэж байгаа. Ганцхан цагдаа гэхгүй холбогдох байгууллагууд ч бий. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад дотор нь авагдсан баримтууд нийтэд ил болоод байгаа. Тиймээс албаны шалгалт хийгдэхээс өөр аргагүй" гэлээ.

Сануулахад, Хорооны Засаг даргаар ахлуулсан хэд хэдэн байгууллага хамтран эхнэрийнх нь хүчирхийлэлд өртсөн нөхцөл байдалд нь аюулгүй зэргийн үнэлгээ хийсэн байдаг. Үнэлгээгээр эрсдэлийн үнэлгээ "ӨНДӨР" гэсэн дүгнэлт гарч, эхнэр Б-г нь түр хамгаалах байранд байрлуулах хүсэлт тавихад эхнэр нь хамгаалах байранд байрлахаас татгалзсан гэж эх сурвалж мэдээлж байсан билээ.

Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин5 жил өмнө

    Их хурлын гишүүн эхнэрээ зодох болох талаар хуульд заасан бөгөөд хэргийг гэрчилсэн хадам ээжийг эрүүгийн хуулийн дагуу огцоруулж ,эхнэрийг төрхөмд нь яаралтай буцаан хөөж явуул гэж Их хурлын дарга шийджээ.

  • Г
    ГАНАА5 жил өмнө

    ТА НАР САНАЖ БНА УУ ЧУУЛГАН ДЭЭР ХҮРЭЛСҮХ ӨӨДӨӨС НЬ ХУЦААД БАЙХААР НЬ ЧИ МУУ ИХ БАЯЛАГ ТҮҮХТЭЙ ХҮН ШҮҮ ДЭЭ БАРАГТАЙХАН БАЙГААРАЙ ГЭЖ ХЭЛСЭНЭЭС ХОЙШ АМАА ХАМХИАГҮЙЮУ СҮҮЛД МАНАЙ ЕС ТОГ ХЭМНЭЭД ӨРӨӨНИИХӨӨ ХАЛААГУУРЫГ САЛГАЧИХСАН ДААРААД СУУЖ БНА ЛЭЭ ХӨӨРХИИ ГЭЭДЛ ДОЛИГНООД БАЙСАН НЭГ ИИМЭРХҮҮЛ НӨХӨРШДЭЭ ХАРИН ЭНЭ ЯРИГДААД БАЙГАА АСУУДАЛ НЬ НӨГӨӨ БАЯЛАГ ТҮҮХИИН ЗАХ ЗУХ НЬ БИДЭНД СОНСОГДОЖ БАЙХШИВ

  • З
    зочин5 жил өмнө

    гишүүд нь хуулийн өмнө хариуцлага хүлээхгүй хэрэг дээр ажилсан илрүүлсэн цагдааг буруутгаад байх юм байна л даа

  • З
    зочин5 жил өмнө

    их хурлын гишүүн эхнэрээ зодсоныг олон түмэн мэдсэнийг хэн тараасаныг олохоор шалгаж байгаа юмуу тэр хүчирхийлэгч байх ёстой юу гишүүн учраас..................

  • 0
    0595 жил өмнө

    zasssssssssssss...ekhneree zodsondoo bantaad...bitgii gai bol...teneg darvaan mini

  • Т
    тагнуулч5 жил өмнө

    Юун сүртэй юм зөөлөн л алгадсан ш дээ ккк

  • 0
    0595 жил өмнө

    muruuruu ajlaa khiij bgaa khumuusiig yu ve.... ene neg darvaan yum zugeer zaildaa....khuchirkhiilegch

  • З
    Зочин5 жил өмнө

    Күэ одоо хадам ээж нь face дээр бичээд тэрий нь харсан байхад юу яриад байгаа юм.Тийм л нэр төрөө ариун байлгах гэж байгаа юм бол томоотой байл даа! Та нарын амьдрал хэнд хамаатай юм.Өөрсдөө дүйвээн тарьчихаад яахаараа ард иргэдийг хардаж сэрдэж гэж! Тавьтартай бай!!

  • Ө
    Өвөө5 жил өмнө

    Хүн бүрт хууль тэгш үйлчилнэ Буруутай бол хэн ч шийтгүүлнэ Харин малд хууль үйлчлэхгүй

  • З
    Зочин5 жил өмнө

    Энхсаран сувилал халдвар тараах нөхцлийг бүрдүүлсэн, тусгаарлах байр байх боломжгүй гэдгийг ил хэлсэн залууг шийтгэсэнтэй л адил юм болж байна даа.

  • З
    Зочин5 жил өмнө

    Албаны шалгалт гэж юу гэсэн үг вэ? Албан тушаалтныг хамгаалахын тулд үнэнийг хэлсэн хүнийг шийтгэх арга, боломжоо хайна гэсэн үг үү?

  • Z
    zochin5 жил өмнө

    nuguu xazsan bayin ailin noxoini zvw gedeg shig yum bolox bgvi dee xuurxi tssagdaa nar xezeeneeseel darga narin yrdaa baridag shvvr shvv dee

  • Z
    zochin5 жил өмнө

    Их ёс суртхуун өндөртэй энэ дээдсүүд сайн дураараа огцорч зайгаа тавьж өгч сурах хэрэгтэй. Ямар ч нам хамаагүй ер нь Сонгуульд нэр дэвших хүндээ ёс суртахууны болзол таььж байх хэрэгтэй. Харахаар ой гутам юмнууд гарч ирчихээд тэнгэрийн амьтан шиг болох гэж ядахаар үнэндээ нам, төрдөө итгэх итгэл аажмаар унтарч байна. Яагаад зарчимч шийдвэртэй ажиллаж болдоггүй юм бэ. Гомдмоор болдог бол явмаар байна. Үр хүүхдээ ийм шударга бус нийгэмд амьдруулж хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг нь уусгамааргүй байна. Үнэхээр гомдмоор.

  • С
    Сүрэн5 жил өмнө

    Явсаар байгаад зодуулсан эхнэр нь буруутан болоод дуусах юм байна л даа. Сагсганасан, таван толгойн нүүрснээс асар их баяжиж түүндээ эрдсэн хоосон толгойтыг их давруулж байна даа.

  • И
    Иргэн5 жил өмнө

    Их хурлын гишүүн эхнэрээ зодвол улсын нууц одо хэрэг илрүүлсэн цагдаа буруулах юм байна, пүрэвдоржийн сансарын хэрэгт бас тээврийн цагдаа буруулсан байхаа даа, түвшинбаярын хэрэгт хэн буруулах юм болдоо

  • C
    chek5 жил өмнө

    тэгэхээр энэ нууц байх байсан юм уу олонд дэлгэгдээгүй бол хав дарах байжээ

  • F
    fdf5 жил өмнө

    tsagdaagiin baiguullaga tsagdaa nar ni uursduu gemt heregten shig l boltson yum shig bh yum

  • И
    ИРГЭН5 жил өмнө

    шударгаар шийдэх хэрэгтэй шүү.

  • З
    з5 жил өмнө

    гишүүн эхнэрээ зодвол хэргийг нууцад авдаг хуультай юм болов уу