НМХГ: УОК-ын шийдвэрийг эсэргүүцсэн ААН-үүд Зөрчлийн хуулиар хариуцлага тооцдог

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
60
legacy:UOK/206647141_829393928013624_684557487034542580_n.jpg

Үйл ажиллагааг нь хязгаарлаад буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын ААН байгууллагууд УОК-ын шийдвэрийг эсэргүүцэн “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна. Ингэхдээ тухайн ААН, байгууллагууд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэдгээ мэдэгдээд буй юм. Тэгвэл УОК-ын шийдвэрийг эсэргүүцэж буй байгууллагуудын үйл ажиллагаанд ямар зохицуулалт хийх талаар тодруулахаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү рүү холбогдсон боловч “УОК-ын байр суурийн талаар одоохондоо мэдээлэл өгөх боломжгүй. ААН, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий ЦЕГ, МХГ-луу холбогдоорой” гэлээ. Харин НМХГ-ын албаны хүнээс тодруулахад “УОК-оос хориглосон шийдвэр гаргасны дараа үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байвал Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох дүрэм журамтай. Ингэхдээ ААН байгууллагуудыг торгох, үйл ажиллагааг нь зогсоох, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Ер нь УОК-ын шийдвэрийг ААН, байгууллагууд маань дагах ёстой. УОК, НОК-оос гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд манайх хяналт тавьдаг. Тус хөдөлгөөний талаар мэдээллийг харж байна. Шийдвэр гаргах дээд байгууллагаас нь энэ талаар ямар нэгэн чиглэл өгөөгүй” гэлээ.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • R
    rty2021/06/28

    bidnii tatvar aar ajilj baij bas bidniigee buruut gah gej yurn tegeed halamj avaad baigaa nuhduud bidnii tatvar tulsun mungugiig sorj baigaa medeh heregtei

  • О
    Отгоо2021/06/24

    Хэн нь дийлэхээ үзье гэж байгаа юм байгаа юм байна ард түмэн олуулаа байх шүү

  • Н
    Нэр2021/06/24

    Төрийн хууль дүрмийг дагах ёстой

  • O
    Oogii2021/06/24

    Битгий хуц гэж хэлье! Та нарын ажиллах арга барил үнэхээр хог новшоос долоон дор байна!!!

  • Б
    Балжа2021/06/24

    Шатаана шүү сданууд минь. Хааж боохоос өөр шийдэл олж чадахгүй лалрууд

  • З
    Зайл зайл...2021/06/24

    Зайл зайл. Та нарын чадах юм чинь л энэ үү. Ичиж үхмээр. Малнуудаа наад хүмүүс чинь бараа материал энэ тэр гээд авсан байхан зүйл нь хог болно...