ЭМЯ: 2432 шинэ тохиолдол илэрч, 13 хүн нас баржээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
legacy:post/чимэг/08_20210214055415_20210604112610-709z1w32v8ffjmz9wob0k66d6c90onsy55zebaxywqo.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 10439 хүнд шинжилгээ хийхэд 2432 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 109.694 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 1519 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 909 тохиолдол орон нутагт, эрүүл мэндийн 3 ажилтан халдвар авчээ. Эмчлүүлж буй нийт 14138 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

Хөнгөн-9450

Хүндэвтэр-3352

Хүнд-1095

Маш хүнд- 241 хүн байна.

Энэ хугацаанд 1207 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 69.958 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2 сартайгаас 80 хүртэлх насны 13 хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 518 болсон байна.