Халдварын улмаас 2 сартай хүүхэд нас баржээ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
20
legacy:post/6 сар/6,24/2a3cee226e07e452cbc41cf1a83bf9c1.png

Коронавирусийн халдварын улмаас хоёр сартай хүүхэд амиа алдсан харамсалтай мэдээг ЭМЯ-ны ээлжит мэдээллийн цагаар мэдээллээ. Тодруулбал, халдварын нэн хүнд хэлбэрээр өвчилж, 3 хоног эмчлүүлж байгаад нас барсан байна.

Сануулахад, өнгөрсөн 24 хоногийн хугацаанд 13 хүн харамсалтайгаар амиа алдсан байна. Ингэснээр нийт нас барсан хүний тоо 518 хүрээд байна.