ЭМЯ: Шинээр 2485 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ads/эмя0701.jpg

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 2485 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 117963 боллоо. Өнгөрсөн хоногт батлагдсан халдварын тохиолдлын 1437 нь Улаанбаатар хотод батлагдсан бол 1048 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 15 хүн халдварын улмаас нас барлаа.