Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТЦА: Цагдаагийн машин дээр бүжиглэсэн этгээдийг олж тогтооно
200

Цагдаагийн машины дэргэд бүжиглэн, цонхыг нь хагалж буй бичлэг урд шөнө цахим орчинд цацагдлаа. Бичлэг дээрх машин нь иргэдийн сонор сэрэмжлүүлгийг дээшлүүлэх зорилгоор осол их гардаг байршлуудад байршуулсан хөдөлгөөнгүй хэдий ч иргэний үйлдэл ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тул тээврийн цагдаагийн албанаас "түүнийг олж тогтоон шалгана" гэв.



