ХЭНТИЙ: Хот хоорондын хөдөлгөөнийг наймдугаар сарын 31-ныг хүртэл хязгаарлалаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:хэнтий.jpg

Хэнтий аймаг коронавирус халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт 2021 оны наймдугаар сарын 31-ныг хүртэл шилжиж хот хоорондын болон аймаг хоорондын хөдөлгөөнийг үргэлжлүүлэн хязгаарлахаар боллоо. Мөн долдугаар сарын 31-ныг хүртэл сум хоорондын зорчих хөдөлгөөнийг нээжээ.

Ингэснээр Улаанбаатар хотоос болон бусад аймгаас Хэнтий аймагт зорчих хөдөлгөөн хаалттай хэдий ч дамжин өнгөрөх зам нээлттэй хэвээр байгаа аж.

legacy:213634454_1159001581265628_3433405140613977060_n.jpg