Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НӨАТ-ын сугалааны 20 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно
00

НӨАТ-ын урамшууллын 2021 оны долдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг долдугаар сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Татварын ерөнхий газраас сануулснаар 2021 оны зургаадугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа 2021 оны долдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм. Энэ удаагийн тохирлын супер хонжвор 20 сая төгрөг байх аж.



