МИАТ: Энэ сарын 24, 26-ний өдрүүдийн Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг цуцаллаа

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:239224361_2887696648208266_2535596425341397553_n.jpg

Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос Ковид 19 халдварын тохиолдол олон батлагдаж, байнгын өсөлттэй байгаа тул БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу энэ сарын 24, 26-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй байна. Дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз худалдаж авсан газартаа хандахыг МИАТ-аас зөвлөж байна.