С.Энхболд: Иммуноглобулиныг аль ч насны хүмүүс хийлгэж болдог

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
10
legacy:Enhbold said/tjutu.jpg

Иммуноглобулиныг 0-11 насны хүүхдүүдийн дархлааг дэмжих зориулалтаар хэрэглэх талаар мэдээлэл цацагдсан. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ.

Тэрбээр, "ЭМЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гэж байдаг. Хүний биеийн хэвийн иммуноглобулиныг 2000 оны эхэн үед манай улс үйлдвэрлэдэг байсан. Хэсэг хугацаанд завсарласан. Үүнтэй холбогдон судалгаа хийж дахин үйлдвэрлэлтийн ажлыг эхлүүлэх чиглэл өгөн үйлдвэрлэл туршилтын явцдаа явж байгаа. Иммуноглобулиныг аль ч насны хүмүүс хийлгэж болдог. Цаад учир нь дархлааны системийг дэмжих зорилготой хийдэг бэлдмэл буюу эсрэг бие гэсэн үг. Үүнийг эхний ээлжинд 12-оос доош насны хүүхдүүдэд ханиад томууны улирал эхэлж байгаа энэ үед иммуноглобулины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм бол хүүхдүүддээ хийх боломж бүрдэнэ гэж үзсэний үндсэн дээр судалгааны ажлыг эрчимжүүлж байна" гэв.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Буруу вакцин сонгож, буруу арга барилаар ажилласнаас болж Короанаг дийлэхгүй хяналтаасаа алдсан тэнэг сайд дарга нар одоо албан тушаалаа өгөөд зайлах хэрэгтэй. Байнга л маск, вакцин яриад байх мөртлөө халдзвар нь буурахгүй. Гэтэл 3 сая хүнтэй Сингапурт зөв вакцин сонгоод, зөв ажиллаад өнөөдөр өдөрт 4 хүн халдвар авахаас хэтрэхгүй явна. Хүн бараг нас барахгүй. Иргэд нь маск зүүхгүй, бүх л албан газар нь ажиллаж байна. Үүнийг л ажлын чадвар, авилгалгүй орчинд зөв шийдвэр гаргаж байна гэх байх.