Л.Энх-Амгалан: 170 бүртгүүлэгч халдварын улмаас ЭЕШ-д орж чадаагүй

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Enh-Amgalan said/230631499_4183322895085279_5610733856569991583_n.jpg

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Элсэлтийн ерөнхий шалгалт амжилттай зохион байгуулагдлаа. ЭЕШ-д оролцохоор нийт 40,420 хүн бүртгүүлсэн. Үүнээс ирц 91 хувь буюу 36,782 хүн шалгалтаа өгөөд батламжийн хуудсаа авлаа. Энэ жил 12 дугаар анги төгссөн 31,782 сурагч ЭЕШ-д бүртгэгдсэн. Халдвараар өвчилсний улсаас ЭЕШ-д орж чадаагүй 170 бүртгүүлэгч байна. Энэ бидний төсөөлж байснаас харьцангуй бага байна. Эдгээр бүртгүүлэгч нарын шалгалтыг есдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулна" гэв.