БШУЯ: Халдварын улмаас шалгалт нь хойшилсон 170 хүүхдэд элсэлтийн квот үлдээсэн

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:240293719_410474117111633_4337297йжа585656846780_n copy.jpg

Коронавирусийн халдвараар өвчилсний улсаас элсэлтийн ерөнхий шалгалтад орж чадаагүй 170 бүртгүүлэгч байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн. Эдгээр бүртгүүлэгч нарын шалгалтыг есдүгээр сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулах юм. Хичээлийн шинэ жил эхэлсний дараа ЭЕШ өгөх сурагчид их дээд сургуульдаа хэрхэн элсэх талаараа эргэлзэж байгаа юм.

Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тайлбар хийлээ. Тухайлбал, халдварын улмаас шалгалт нь хойшилсон 170 хүүхдийн хувьд Монголын их дээд сургуулиудын аль ч хөтөлбөрийг сонгох боломжтой квот үлдээжээ. Тиймээс эдгээр сурагчид сургуульдаа бүртгүүлэх, хөтөлбөрөө сонгон суралцахад ямар нэгэн хүндрэл үүсэхгүйг БШУЯ-наас мэдээллээ. Дээрх асуудлаар их, дээд сургуулиудын захирлууд руу чиглэл өгсөн байна.