МҮИС: БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг шүүхэд өгч байна

Нийгэм
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Undesnii ih surguuli/240850785_1811476975698637_1458180338929860504_n.jpg

Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байгаагаа мэдээллээ.

МҮИС-ийн удирдлагын зүгээс "БШУ-ы сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-ны өдөр их, дээд сургуулиудын талаар мэдээлэл хийхдээ Монголын Үндэсний их сургуулийг "луйвар хийдэг" гэж цоллосон. Энэ нь эрх зүйн хувьд доромж утгатай үг хэллэг бөгөөд гүтгэсэн үйлдэл болсон. МҮИС-ийн тухайд хуулийн этгээдийн хувьд нэрээ хамгаалж, нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гарган хандаж байна.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад нэгдүгээрт, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг уучлалт хүсэх, хоёрдугаарт няцаалт хийлгэхийг шаардаж байна. Мөн БШУ-ны сайдын хувиар тухайн мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр залруулга гаргах нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулан гаргаж байна" гэв.