Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Тайван жагсаал хийхэд зохион байгуулагчид анхаарах нь зүйтэй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 17 сек
20
legacy:Zasag Oyun-Erdene/oyu.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ СХД-ийн 12-р хорооны вакцины цэгт өнөөдөр ажиллалаа. Энэ үеэр жагсаал цуглаантай холбоотой тайлбар мэдээллийг өгсөн юм. Тэрбээр "Сөрөг хүчин төр засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Олонх нь засгийн эрхээ барьж, цөөнхөд хүндэтгэлтэй хандах зарчимтай. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу иргэд жагсаал, цуглаан хийх эрхтэй. Тайвнаар үг хэлэх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох зэрэг олон улс төрийн эрхтэй. Эдгээрийн нэг нь жагсаал, цуглаан хийх эрх. Миний хувьд ч жагсаал, цуглаанд өөрөө оролцож явсан хүн. Тиймээс иргэдийн жагсаж, цуглах эрхэд туйлын хүндэтгэлтэй хандана. Жагсаал, цуглаанаар тавьж буй асуудлыг ажил хэрэгтээ шүүмжлэл гэхээсээ зөвлөгөө гэж хүлээж авч ажилдаа тусгах ёстой. Үүнийг Засгийн газар, холбогдох яам, тамгын газар анхааралтай ажиглах ёстой. Нэг зүйлийг л анхаарах хэрэгтэй.

Хүмүүс ажиглахгүй байгаа болохоос сонгууль явж байгаа шүү дээ. Сонгуультай холбоотой улс төржилт нэмэгддэг. Гэхдээ миний хувьд ганцхан л зүйлийг уриалж байна. Ковид, вакцинжуулалтыг бүү улс төржүүлээч ээ. Дөнгөж сэрж байгаа эдийн засагт шууд хор хөнөөл болох зүйлийг битгий улс төржүүлээч гэж байгаа юм. Бусад нь тийм ч сонин зүйл биш. Бодлогогүй улс төрөөс болж вакцин тасалдах зэрэг асуудал өмнө үүсч байсан шүү дээ. Энэ асуудалд л нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй байгаа юм. Энэ бол давагдашгүй хүчин зүйл. Жагсаал хийж буй иргэдийн жагсах, цуглах эрхийг хүндэтгэж байгаа. Харин жагсаал зохион байгуулж буй хүмүүсийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг баримталж, тайван жагсаал байх тал дээр хариуцлагатай хандах нь зүйтэй" гэлээ.

tenx-hd
Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Дарьбазар гэдэг кинонд нэг ноён: Тайван байцгаа, ийм явдал болсныг магадлая гэдэг дээ. Байх, байх, баавгай ч идшилж л явдаг юм гэдэг л болох байх даа.

  • Г
    гайхаж суунаа

    Бүх юмны үнэ нэмэгдээд байхад юуных нь эдийн засаг сэргэх юм. Сэргэсэн бол олон улсаас авсан өр зээлээр нөхөснөө эдийн засаг сэргэлээ гэж болохгүй биздээ. Өдөр бүр 20-иод хүн үхэж 100 орчим иргэн нь өвчтэй эмчлүүлж ,эмч нар нь өвчилж эмч нар хүрэлцэхээ болиод байхад эдийн засаг сэргэлээ юу.Өвлийн хүйтэн болох гэж байхад 5 толгой түлш компаний ажичид цалин бага гэж ажлаа хаяж байна. Худлаа ярьж нэг хэсгийг тайвшрууллаа ч хэдий болтол хуурах юм