Гурав хоногийн дотор 56 хүн халдварын улмаас амиа алджээ

COVID-19
Г.Лхагвадорж
Г.Лхагвадорж
Унших: 1 мин
00
legacy:hosut battur/223120433_979520902894729_2290907507448522004_n.jpg

Коронавирусийн халдварын тархалт маш өндөр байгааг албаны хүмүүс анхааруулж буй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, ажил-гэр, сургууль-гэр маршрутаар хэсэгтээ зорчиж, хайртай хүмүүсээ халдвараас сэргийлэхийг анхааруулсаар байгаа юм.

Учир нь бид аравдугаар сар гарсаар гуравхан хоногийн дотор 56 иргэнээ халдварын улмаас алдсан байна. Тодруулбал, аравдугаар сарын 1-нд 18, 2-нд 19, 3-нд 19 иргэнээ коронавирусийн улмаас нас баржээ. Тиймээс хэдийгээр та өөрөө залуу, архаг хууч өвчингүй, халдвар авсан ч хөнгөн тусаад эдгэнэ гэж бодож байгаа ч таны цаана ахмад настай, жирэмсэн, архаг хууч өвчтэй иргэд халдвар авбал маш хүндээр өвдөж, цаашлаад амь насаа алдаж байгааг бодолцож, халдвар хамгааллын дэглэмээ сайтар захихыг албаны хүмүүс анхааруулж байна.