Ц.Энхтүвшин: 32 жолооч Эрээнд 10 сар тусгаарлагдлаа, энэ жолооч нар Монголд орж ирвэл импортын ачаа эргэлт тасарна

Улс төр
Turbat
Унших: 1 мин 21 сек
20
legacy:enhtuvshin gishuun/209925099_328796705574742_7803196122801772564_n.jpg

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан “Нүүрс тээвэрлэлтийн салбарт хэрэгжиж буй тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийн байдал, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний” талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

Асуулгын хариутай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Замын-Үүдийн импортын ачаа эргэлтэд онцгой анхаарах шаардлагатай байна. Зохион байгуулалт муу байна. 70 жолооч дотоотод 14 хоног тусгаарлаад Эрээн рүү гарахад 9-өөс нь халдвар нь илэрсэн. Ингээд 70-уулаа буцаж орж ирсэн. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 32 жолооч Эрээнд тусгаарлагдаж, Монгол Улс руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийж байгаа. 10 гаруй сар болсон жолооч нар одоо гэр орон руугаа явъя, Монгол руугаа буцмаар байна гэж байна. Энэ асуудлыг хэрхэн шийдэх юм бэ. Нэг ёсондооо Эрээнд 10 сар ажиллаж, амьдарч, Монгол руу орж ирэх импортын ачаа эргэлтийг хийлээ. Энэ 32 жолооч Монгол руу орж ирвэл импортын ачаа эргэлт үндсэндээ тасрах нь. Тиймээс уг асуудалд онцгой анхаарах шаардлагатай" гэв.

ЗТХ-ийн сайд Л.Халтар "Таны хэлж байгаа үнэн. Замын-Үүдийн онцгой комисс, цагдаа үнэхээр муу ажилласан. 70 жолоочийг 21 хоног тусгаарлахад Эрээнд очоод 13 хүнээс халдвар илэрсэн. Ингээд бүгдийг нь буцаасан. Засгийн газраас Эрээнд ажиллаж буй 32 жолоочдоо 3 сая төгрөгийн урамшуулал олгож байгаа. Цаашдаа айлын талаас 2 асуудал тавьж байгаа. Тодруулбал, 70 жолоочтой холбогдуулан дахин жолооч авахгүй. Ингэхдээ нэг хэсэг машинд толгой солих, нөгөөх нь дундын бүсэд чингэлэгийг Хятад машинаас монгол машинд шилжүүлж ачна гэж байгаа. Энэ асуудалд тохирно. Цаашдаа жолооч гарна гэж байхгүй байх" хэмээлээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    Иргэд

    Үнэхээр мангар малнууд шүү. Хужагаас вакцин нэртэй вирус бүх иргэддээ шахчихаад одоо тахлын голомт болчихсон. Өнөө хужаа нарынхаа аманд унаж үхээд 100 хувь бууж өгөөд далайсан газар нь далд орж байх гэж дээ! Юу ч нэх вэ дээ!

  • З
    Зочин

    Та бизнесээ эхлүүлэхийн тулд зээл авахыг хүсч байна уу эсвэл компанийн эзэн бол танд бизнесээ санхүүжүүлэхийн тулд зээл хэрэгтэй байна, бид маш бага хүүтэй, маш бага хүүтэй зээл олгодог тул өнөөдөр бидэнтэй холбоо бариарай. Танд бизнес хэрэгтэй, компанийн эзэн, төрийн байгууллага гэх мэт зээл хэрэгтэй байна Тиймээс өнөөдөр зээл авах бол бидэнтэй холбоо бариарай (intesa.sanpaolo.insurance@gmail.com) Та бидэнтэй холбоо барьсанд баяртай байгаа бөгөөд санхүүгийн амьдралаа сэргээхэд тань туслах болно, бид чин сэтгэлээсээ хүлээж байна