Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
М.Энхболд: Цаашид сонгуульд нэр дэвших эсэхийг нам шийднэ
30

УИХ-ын дарга асан М.Энхболд өнөөдөр /2021.10.08/ "Тэрбум мод" аянд нэгдэж, намын гишүүдтэй хамтран мод тарьлаа. Энэ үеэр 60 тэрбумын хэргийн талаар асуусан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын дарга асан М.Энхболд "Тус хэрэгтэй холбогдуулан надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Яг үнэндээ улс төрийн зорилготой л хэрэг болсон шүү дээ. Би улс төрийн намын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Цаашид УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх нь хувь хүний бус намын шийдэх асуудал" гэжээ.



.webp)