Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Д.Ганбат: Нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрч байж иргэдийг төлөөлөх хүн сонгогдоно
20

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар, Ц.Идэрбат нар ялалт байгуулсныг СЕХ-ноос зарласан. Тэгвэл нөхөн сонгуулийн талаар УИХ дахь АН-ын бүлэг байр сууриа илэрхийллээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Монгол Улсын сонгууль 50-иас дээш хувьтай байж ард түмний хүслийг илэрхийлж, төлөөлөх хүн нь сонгогдоно. Ардчиллын зарчим ч, хууль нь ч ийм. Гэтэл нөхөн сонгуульд ирц хүрээгүй. Нэмэлт санал хураалтыг 50 хувьд хүргэхийн төлөө явуулдаг. Энэ байдалд одоогийн эрх баригчид юм бодох хэрэгтэй" гэлээ.



.webp)