“С.Эрдэнийн үйлдэл намын Үндсэн дүрмийг зөрчсөн эсэхэд дүгнэлт гаргуулна“

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:10.23/267019038_4703949196355877_6365229917370029850_n.jpg

АН-ын дарга М.Тулгат цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.12.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр АН-ын дарга асан С.Эрдэнийг намын Үндсэн дүрмийн хороонд өгч, дүгнэлт гаргуулна гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар "АН-ын шинэ даргыг бүртгэх бүртгэлийг татан авсантай холбоотойгоор АН-ын дарга асан С.Эрдэнийг намын Үндсэн дүрмийн хороонд өгч, тус асуудал нь дүрэм зөрчиж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулна. Үндсэн дүрмийн хороонд гомдол гаргах хэд хэдэн үндэслэл бий. Тухайлбал, АН-ын дөрөвдүгээр сарын 7-нд явагдсан Их хурлын тогтоол, шийдвэрийг биелүүлээгүй. Мөн үндэслэлгүйгээр, санаатай болон санамсаргүй аль ч байдлаар нэр төрд халдсан ажиллагааг үгийнхээ хачир болгох байдлаар олон нийтэд ташаа мэдээлэл тараасанд тодорхой хэмжээний дүгнэлтийг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн" гэлээ.