З.Энхболд: Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа

Нийгэм
Bolormaa
Унших: 2 мин 8 сек
70
legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/35237543_400247773825225_6070357487398158336_n.jpg

Өнгөрсөн өдрүүдэд Эрдэнэт хот түүх 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Үүнтэй холбоотойгоор, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан З.Энхболд, "Эрдэнэт үйлдвэрийг 1973 онд байгуулагдсан гэж үзвэл өнөөдрийг хүртэл 53 жил болоход Орос болон Монгол талд уг үйлдвэрийг хувьчлах талаар 2 удаа хууль зөрчсөн үйлдэл гарч 2-ууланд нь миний оролцоотойгоор хүчингүй болж байжээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Тодруулбал тэрбээр, Эрдэнэт хотын түүх Эрдэнэт үйлдвэрээс эхлэлтэй. Тэр үед үйлдвэр байгуулахын тулд эхлээд хот байгуулдаг байж. Эрдэнэт үйлдвэрийн түүх 1973.09.11-нд бөмбөрцгийн нөгөө талд Чили улсад төрийн эргэлт гарснаар эхэлдэг. АНУ ТЕГ оролцож ерөнхийлөгч болсон генерал Пиночет тухайн үеийн ЗХУ (СССР) улсад зэсийн баяжмал экспортлохыг зогсоосноор тухайн үеийн БНМАУ-д нээгдсэн байсан Эрдэнэтийн овоог түшиглэж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахаар болж 1973 оны БНМАУ, ЗХУ хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд 3 жилийн дараа Эрдэнэт хот байгуулагдсан. Үйлдвэр 2 жилийн дараа буюу 1978 онд эхний баяжмалаа экспортложээ.

Эрдэнэт үйлдвэрийг 1973 онд байгуулагдсан гэж үзвэл өнөөдрийг хүртэл 53 жил болоход Орос болон Монгол талд уг үйлдвэрийг хувьчлах талаар 2 удаа хууль зөрчсөн үйлдэл гарч 2-ууланд нь миний оролцоотойгоор хүчингүй болж байжээ.

Эхнийх нь ТӨХ дарга байхдаа ОХУ Госкомимущество дарга Кох д явуулсан 1997 оны албан бичгээр эхэлсэн байдаг.

legacy:_shariljjj/1/1111/NewFolder/NewFolder/755128666_1365902891705929_5822328653364525368_n.jpg

1973 онд Эрдэнэт үйлдвэрийг барих гэрээндээ Монгол улс ЗХУ 2 адилхан 50 хувь эзэмшихээр, зардлыг ЗХУ 100 хувь гаргаж, Монгол улс авах ёстой АМНАТ аараа төлж дуусгахаар тохирсон. 1991 онд тооцоо нийлж Монголын талын өр тэглэгдээд, 1993 онд 1 хувь нэмж аваад монгол хүнийг захирлаар томилох эрх үүссэн. 1973 оны хэлэлцээрийн нэг чухал заалтаас болоод Орос Монгол улсад явагдсан хуулв бус хувьчлалууд зогссон байдаг. Тэр нь 2 улс өөрийн хувиа зарах тохиолдолд нөгөө талдаа давуу эрх олгож анхны санал тавиад татгалзсан тохиолдолд 3 дагч этгээдэд зарах эрх үүсдэг заалт. Миний гарын үсэгтэй албан тоотод хэлэлцээрийн энэ заалтыг үндэслэж Монгол улс Оросод явагдсан хувьчлалбн үнэ 50000$ оор 49 хувийг авах албан ёсны саналаа тавьсан байдаг. Ингээд ОХУ ТӨХ нь 1997 заргаа эхлүүлж 2003 онд Зарубежцвет д зарсаныг хүчингүй болгож ОХУ өмч болгоод Ростех-д хариуцуулсан байдаг.

2 дахь Монголын ХХБ Ростех ээс худалдаж авахдаа Монгол УИХ-ын зөвшөөрөл аваагүй учраас бас хүчингүй болж ЗГ авсан. 2016 онд УИХ-ын дарга байхад Эрдэнэтийн 49 хувь хувьчлахыг зөвшөөрөөгүй. 1973 оны гэрээгээр ОХУ 49 хувиа зарах тохиолдолд Монгол улс авах эсвэл авахгүйг зөвхөн УИХ шийдэх эрхтэй.

Ингэж Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 сар өмнө

    Үнэн үнэн. Энэ тал дээр бол ёстой төрийн хүн шиг шийдвэр гаргасан

  • З
    Зочин2 сар өмнө

    Үнэхээр гэмт хэргийн бүлэглэлүүдийн хараалыг баржээ Элбэгдорж Сайханбилэг хоёрын Эрдэнэтийг идэх замд гол саад болж тэгээгүй бол Эрдэнэт Хятадынх болсон бх байсаан

  • U
    UB emegtei2 сар өмнө

    ene hyn ikh dawgui uil hiideg baisan ynen, yer n bol odoo baigaa hamgiin zuv uls turch gej boddog

  • Д
    Дэл2 сар өмнө

    Зарубежцвет -т зарж болно гэсэн утгатай захиаг Наранцацралт явуулснаас болж огцорч байлаа

  • Б
    Бодхүү2 сар өмнө

    Тэгвэл Зикад МУ-ын Баатар цол өгчмөөр санагдлаа. Даанч АН-ыг самарч, гөхдөө шоронд илгээдэг Оросын тавиул Еөкийн гар хөл, авилгалч, хулгайч эрийг дэмжих хүсэл алга. Сэлэнгийн тосгоны хүү тэндээ гахай, нохойгоо саагаад амар түвүин амьдарвал Монгол амар сайхан оршино доо. 2028 онд Еөк болно гээд нааранд мөрөөдсөн гэж сонссон. Хэрэггүй дээ?!!

  • З
    Зочин2 сар өмнө

    За даа бараг еөк болсон ч болох хүн. Хүрэлсүх Монголд ямар том хулгай хийсэнийг 10 жилийн дараа үхэр монголчууд. Хүрэлсүх дээшээ гарч ирээгүй өдийд нефтийн үйлдвэр ашиглалтад орцон байх байсан . Юу үнэн энэ л үнэн

  • З
    Зочин2 сар өмнө

    Худлаа худлаа