“2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалтаас зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан“

Улс төр
Deegii
Унших: 1 мин 28 сек
20
legacy:baingin horoo/1e797cfe-c4e6-4ec2-9876-3d28ab14ec83.jpg

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.01.29) хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Туваан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн нар төсвийн тодотголын эх үүсвэрийг хэрхэн шийдсэн, ойрын гурван жилд нийгмийн даатгалын санд үүсэх ачааллыг тооцсон эсэх, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хооронд хийсэн зохицуулалтаас үүдэн ирэх жилд гарах эдийн засгийн эрсдэлийн талаар асууж, хариулт авлаа.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Төсвийн тодотголын тухай хуулийн төсөлд тусгаснаар нийт 637 тэрбум төгрөгийн тэтгэврийн нэмэгдлийн төсвийн зохицуулалтыг хийнэ. Үүнээс өнгөрсөн оны нийгмийн даатгалын давсан орлого 326 тэрбум төгрөгтэй дүйцэхүйц төсвийн зохицуулалт дотор төсвийн хөрөнгө оруулалтаас 123 төслийн 260 тэрбум төгрөг, 50 орчим тэрбум төгрөгийн урсгал зардал, 30 орчим тэрбум төгрөгийн гадаад зээл, тусламжийн зохицуулалтыг тус тус хийж байна. Тодотголд 2022 онд бүрэн ашиглалтад орох бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын аливаа үйл ажиллагааг зогсоогоогүй. Зөвхөн “Богд Зонхова” цогцолбор төслийг хассан" гэдгийг хэллээ.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон бусад дагалдах хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    ЗЭЭЛ2022/01/30

    Финляндын АРД ТҮМЭН МИНИЙ ӨДРИЙН САЙХАН ӨДӨР БИ ХЭРХЭН 75,000 ЕВРО-НЫ ЗЭЭЛЭЭР БАЙР АВСАН ТУХАЙ МЭДЭЭ. Скай туршлагатай ЗЭЭЛ ГЭДЭГ БОДИТ, ЖИНХЭНЭ ЗЭЭЛИЙН КОМПАНИ хатуу . ӨНӨӨДӨР БИ МАШ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙНА Тэнгэрийн менежерийг бурхан ивээг туршлагын зээл , Намайг МАРИА гэдэг би Финландаас ирсэн, би хайж байсан сүүлийн 5 сарын бодит зээлийн компани, байшин худалдаж авах Надад авсан бүх зүйл бол намайг тэдэнд итгэхэд хүргэсэн бөөн луйварууд байсан бөгөөд эцэст нь Тэр өдрийн тэд хариуд нь юу ч өгөлгүйгээр миний мөнгийг авсан Миний итгэл найдвар тасарсан, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч хүсэхгүй байсан Интернэт дэх зээлийн компаниудтай ямар нэгэн холбоотой байх тул би очсон а-аас мөнгө зээлэх Найз минь, би түүнд болсон бүх зүйлийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн Тэр надад ямар ч хэмжээний зээл авахад туслах зээлийн компанийг мэддэг Надад маш бага 2% хүүтэй хэрэгтэй байсан бөгөөд тэр дөнгөж сая авсан Тэднээс зээл авсан, тэр надад зээл авах хүсэлт гаргахыг зааж өгсөн, би хийсэн Тү

  • L
    loan2022/01/30