Г.Занданшатар: Өнөөдөр хуулиа баталж, маргаашнаас тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:Zandanshatar/SHB_6097.jpg

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар тэтгэвэр нэмэх асуудлаар Төсвийн тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

Тэрбээр "Төсвийн тодотголын өнөөдөртөө багтаан хэлэлцэн батлах шаардлагатай байна. Учир нь бид тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэж байгаа.

Өндөр настны тэтгэврийг сар бүрийн 1-ний өдөр олгодог. Тэгэхээр өнөөдөр хуулиа баталж, хоёрдугаар сарын 1-нээс тэтгэвэр авагчдынхаа нөхцөл бололцоог хангах ёстой. Тиймээс хоёрдугаар сарын 1-нд ахмадууддаа тэтгэврийг нь нэмэгдэлтэй нь олгохыг зорьж байна" гэв.