Хөгжлийн банктай холбоотой зээлийн эргэн төлөлтийн асуудалд АН ажлын хэсэг байгуулж ажиллана

Улс төр
Deegii
Унших: 1 мин
20
legacy:57722/Capture.PNG

Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар Ардчилсан намын дэд дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн банк тойрсон асуудал сүүлийн хоногуудад ихээр яригдаж байна. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх хуулийг өргөн бариагүй УИХ ээлжит бус чуулганыг зарласан нь хууль зөрчсөн үйлдэл. Засгийн газар тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхдээ эх үүсвэрийг хаанаас олох вэ гэдэг асуудлыг хөндөж эхэлсэн. Ерөнхийдөө Хөгжлийн банкны асуудлыг улс төр рүү оруулж ирж байна гэж ойлгосон. Хөгжлийн банктай холбоотой асуудлыг гүйцэтгэх захирал нь анх олон нийтэд цацсан. Гэтэл тухайн банкны төлөөлөн удирдах зөвлөлийг Засгийн газраас томилдог бөгөөд хараат бус дөрвөн гишүүнтэй.

Мөн 26 аж ахуйн нэгжийн нэрийг зарласан. Түүнээс харахад нэгээс бусад нь 2017 оноос хойш зээл авсан хүмүүс байна. Ардчилсан намыг засаг барьж байх үеэр буюу 2012-2016 оны хооронд хөгжлийн банкнаас асар их хэмжээний мөнгө гараад энэхүү мөнгө нь эргэн төлөгдөлгүйгээр өнөөдрийг хүрсэн гэх улс төр яригдаж байна. Гэтэл энэ онуудад зээл авсан АН-ын төлөөлөл байхгүй байна.

Хөгжлийн банктай холбоотой зээлийн эргэн төлөлтийн асуудалд Ардчилсан намын зүгээс хийж хэрэгжүүлэх дэм туслалцаа байгаа бол ажлын хэсэг байгуулж ажиллана гэдгээ мэдэгдэж байна" гэдгийг хэллээ.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өөрөсдөө шаасан шүү

  • З
    Зочин

    Хөгжлийн банкыг цөлмөсөн хүмүүс чинь АН, МАН-ын улс төрчид өөрсдөө шүү дээ. Отгонбаяр, сахал Эрдэнэбилэг, С.Баяр, Сү.Батболд, Элбэгдорж, Сайханбилэг, Бат-Үүл, Чойжилсүрэн, Х.Баттулга, Алтанхуяг, Занданшатар, Анандбазар гээд л олигархууд ХБ-аас өөрсдийн хамаатан садан, гар хөлөөрөө дамжуулан зээл авсан. Тэднийг хүчээр дайчлан баривчилж, шоронд хорьж байж л өрөө төлүүлэхгүй бол гадагш зугтаад алга болно доо. Кью Эс Си 200 тэрбумыг Хөгжлийн банкнаас авсан. Түүний эзэд нь Эрдэнэтийн 49 луйварт холбогдсон Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг, дээд шүүхийн шүүгч Батсуурь бөгөөд мөн АН-ын Бат-Үүлийн дүү Батхүү 26 сая доллар зээл аваад төлөөгүй шүү дээ. Тэгэхээр Гарамгайбаатар худал хэлж байгаа тул түүнийг өөрийг нь замын тендер нэрээр ХБ-аас зээл авсныг нь шалгах хэрэгтэй.