ЗГ: Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явцыг хэлэлцэнэ

Улс төр
Deegii
Унших: 1 мин
10
legacy:Turiin ordon/_L9A3920.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар доорх асуудлуудыг авч хэлэлцэх болно.

Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,

Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын тогтоол,

Багануурын 400 MВт-ын дулааны цахилгаан станцын хэрэгжилтийн явц,

Монгол, Хятадын хилийн төмөр замын Гашуунсухайт-Ганцмод боомтын бүтээн байгуулалтын талаар Хятадын талтай хийсэн яриа, хэлэлцээний явц зэрэг 14 асуудал хэлэлцэнэ.