Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд ингэ ихэрлэжээ

Нийгэм
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/Bayrmaa jujigchin/62261f14d3109.jpeg

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын малчин Ш.Дашчирэвийн хотонд ингэ ихэрлэжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баян-Говь багийн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Шөвгөрийн Цэдэндорж агсны дүү Ш.Дашчирэвийн хот айлд гуравдугаар сарын 7-ны өдөр ингэ ихэрлэжээ.

Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж бэлгэшээж ирсэн билээ. Нутгийн түмэн дэлгэр сайхан цаг ирэх нь хэмээн бэлгэшээж байна.