Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Согтуурсан үедээ гэрийнхээ тагтнаас үсрэхийг завджээ
00

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, ... дугаар байрны 6 орцны 5 дугаар давхрын тагт дээрээс хүн үсэрч болзошгүй байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 9-ний өдрийн 00:19 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах 105 дугаар ангийн алба хаагчид очиход 21 настай эрэгтэй С согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргаанаас үүдэн тагтан дээрээс үсэрч болзошгүй байсныг ярилцаж эсэн мэнд буулгаж тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.


.webp)
