СЭРЭМЖЛҮҮЛЭГ; 10 сартай хүүхдээ паарнаас уяж орхисноос болж боомилогдож, гэмтлээ даахгүй нас баржээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
20
legacy:2025/09/tsagdaamashinncopy1.jpg

Баянгол дүүргийн долоодугаар хооронд 10 сартай хүүхдээ гэртээ паарнаас уяж үлдээснээс үүдэж, хүүхэд нь боомилогдож нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 28 настай эмэгтэй том хүүхдээ сургуулиас авахаар 10 сартай хүүхдээ халатныхаа бүсээр паарнаас уяж үлдээсэн байна. Улмаар ирэх хооронд нь хүүхэд нь бүсэнд орооцолдож, хоолойгоо боомилсон байжээ.

Хэдийгээр яаралтай эмнэлгийн тусламж авсан ч хүүхэд гэмтлээ даалгүй нэг хоногийн дараа барсан байна.

Иймд эцэг эхчүүд хүүхдээ ганцааранг нь гэрт нь үлдээлгүй, байнга хараа хяналттай байлгаж, дагуулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2022/03/09

    Бурхан минь

  • С
    Сануулга2022/03/09

    Монголчууд хүүхдээ ер нь хайхрахгүй юм. Хүүхдийг гэртээ түгжиж орхихоор халуун хоол цайнд түлэгдэх, гэртэйгээ шатах зэрэг эрсдэлтэй. хэдэн халтар эд хогшлоо хулгаыйд алдахаас эмээж хүүхдийнхээ амь наснаас илүүд үзэж гэрээ түгжиж байгаа нь тэдний ямар хүн гэдгийг харуулна. Хүүхдийн ойр гялгар хүүдий, уяа бүс зэргийг байлгаж болохгүй гэж гадаадад лав зөндөө сануулдаг. Хүүхэд толгойдоо углаад бүтдэг эсвэл хүзүүндээ ороогоод боогддог. Мөн орон сууцанд цонхоо вакуум болгохдоо порчигтой цонх авахгүй хагас эсвэл бүтэн онгойдог цонх суурилуулснаас хүүхэд цонхыг нээж унадаг. Ядахдаа бүтэн ойнгойдог цонхныхоо гадна баар торыг 100 айлаас аваад тавьчих л даа. Ийм л жижиг алхмууд хийх нь хүүхдийн амь наснаас үнэтэй гэж үү?